УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭНЭ


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
09:00 цагт: "Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх" зөвлөлдөх уулзалт Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд болно.
09:00 цагт: "ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ" сэдэвт уулзалт болно. Уулзалтад ХАБҮЗ, ЭМЯ, МХЕГ, ХХААХҮЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НМХГ, НЭМГ, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ зэрэг 16 байгууллага оролцоно.
09:30 цагт: Цэцийн Их суудал хуралдана. Хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.
10:00 цагт: Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран "Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай" сэдэв эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС дээр зохион байгуулна.
10:00 цагт: ОБЕГ, Мерси кор олон улсын байгууллагаас малчдын дунд хамтран хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыгсОБЕГ-т зохион байгуулна.
10:00 цагт: "ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2017" сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал болно.. ХаанаL ХААИС-ийн хичээлийн төв байрны "Эрдмийн зөвлөлийн өрөөнд".
11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хөх Монгол бүлгэмээс МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Нийслэлийн шилдэг хүүхдүүд шалгарсаар байна. 2017 оны нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдүүдийг шалгаруулна. Хаана: Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд.
12:00 цагт: НЦГ-ЫН 108 тоотод цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ болон ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтсээс мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Монголын Хүний төлөө намаас ирэх нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулна. ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 10-р хороо 100 айл MNBC телевизийн байр LIVE CONFERENCE CENTER
15:00 цагт: Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Хөгжмийн ертөнц" төсөл Баянзүрх дүүргийн 127-р сургууль дээр нээлтээ хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 24 минутын өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 1 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 3 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 5 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 5 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 6 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 9 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 9 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 10 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 11 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр