УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ӨНГӨРСӨН ОНООС ӨССӨН ҮЗҮҮЛТТЭЙ ГАРЛАА


2017 оны эхний 11 сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл сар бүрийн төлөвлөсөн дүнгээс давж биелсэн, мөн өмнөх оны мөн үеэс өссөн зэрэг үзүүлэлттэй гарч, төсөвт эерэг нөлөөлөл бий болж байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө нэгдүгээр сард 105.3 хувь, хоёрдугаар сард 100.0 хувь, 3 дугаар сард 103.1 хувь, дөрөвдүгээр сард 104.1 хувь, тавдугаар сард 103.1 хувь, зургадугаар сард 104.7 хувь, долдугаар сард 108.1 хувь, наймдугаар сард 109.3 хувь, есдүгээр сард 109.6 хувь, аравдугаар сард 114.1 хувийн биелэлттэй байсан бол энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 106.8 хувийн биелэлттэй гарсан байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс өсөлттэй гарч, тухайлбал: нэгдүгээр сард 31.4 хувь, хоёрдугаар сард 35.9 хувь, гуравдугаар сард 37.3 хувь, дөрөвдүгээр сард 26.5 хувь, тавдугаар сард 27.9 хувь, зургадугаар сард 28.9 хувь, долдугаар сард 28.3 хувь, наймдугаар сард 25.4 хувь,есдүгээр сард 25.5 хувь буюу 1,022.4 тэрбум төгрөгөөр, аравдугаар сард 29.8 хувь буюу 1,341.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол 11 дүгээр сарын байдлаар 27.7 хувь буюу 1,399.5 тэрбум төгрөгийн өсөлттэй байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө биелэхэд татварын орлогын өсөлт ихээхэн нөлөөлсөн. Татварын орлого 2017 он гарснаас хойш сар бүр давж биелэгдсэн байна. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сард 0.8 хувиар буюу 2.9 тэрбум төгрөгөөр давсан байсан бол тогтвортой өсч, гуравдугаар улирлын байдлаар 17.4 хувь буюу 651.3 тэрбум төгрөг, аравдугаар сард 21.6 хувь буюу 901.4 тэрбум төгрөгөөр, арваннэгдүгээр сарын байдлаар 8.9 хувь буюу 461.1 тэрбум төгрөгөөр тус тус давж биелжээ.

Татварын орлогын хувьд тайлант хугацааны туршид бүх төрлийн албан татвар төлөвлөсөн хэмжээндээ хүрч биелэлттэй гарсан байна.

Татварын бус орлогын төлөвлөгөө нэгдүгээр сард 31.6 хувиар давж биелсэн хэдий ч есдүгээр сард 24.6 хувь буюу 209.8 тэрбум төгрөгөөр, аравдугаар сард 19.2 хувь буюу 178.8 тэрбум төгрөгөөр, арваннэгдүгээр сард 5.7 хувь буюу 50.1 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Үүнд: гадаад хандив тусламжийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлогын тасалдал голлон нөлөөлжээ.

Төсвийн нийт зарлагын хувьд: Нэгдсэн төсвийн нийт зарлага энэ оны эхний 11 сарын байдлаар төлөвлөсөн хэмжээнээс 16.2 хувь буюу 1,434.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Үүнд: - Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулахад 1-11 дүгээр сард 16.2-33.5 хувиар дутуу зарцуулагджээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлын гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулахад 1-11 дүгээр саруудад 74.2-87.0 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөснөөс дутуу зарцуулагдаж ирсэн байна. 10 дугаар сард 710.5 тэрбум төгргөөр дутуу зарцуулагдаж 87.5 хувийн гүйцэтгэлтэй байсан бол эхний 11 сарын байдлаар төлөвлөснөөс 856.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдаж 87.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд эхний 11 сарын байдлаар 283.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж 47.1 хувийн гүйцэтгэлтэй, мөн "барих-шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид 141.4 тэрбум төгрөг зарцуулж 79.5 хувийн гүйцэтгэлтэй тус тус гарсан байна.

Улсын төсвийн орлого өнгөрсөн оноос өссөн үзүүлттэй гарчээ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 1,290.8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 220.9 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангийн орлого 263.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын 87.1 хувийг татварын орлого, 12.9 хувийг татварын бус орлого эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 27.5 хувь буюу 1,212.5 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 29.0 хувь буюу 187.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 15 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 17 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 17 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 20 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 21 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 21 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23