ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДЛАА


Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төсөл нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд" гэснийг "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд" гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "стандартчилал, хэмжил зүйн асуудал," гэсний дараа "тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал," гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн мөн 72.7 хувь нь дэмжлээ. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэд хоногийн өмнө баталсан. Хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны эхнээс дагаж мөрдөхөөр хуульчлаад байгаа. Харин гишүүдийн өргөн барьсан Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр тусгагдсан учраас уг хуулийн төсөлтэй холбогдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсныг дурдав.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээл шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хамаарахгүй гэж заасан байдаг. Харин хуулийн өөрчлөлтөөр энэ итгэлцүүрт хамаарах албан тушаалтны жагсаалтад "Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч" гэж нэмэхээр тусгажээ.

Зарчмын зөрүүтэй энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд цалингийн итгэлцүүрийн асуудлыг зарим албан тушаалтныг нэр зааж онцлохгүйгээр "төрийн өндөр албан тушаалтан" гэж нэгдсэн байдлаар авч үздэг байж болохгүй юу гэдгийг тодруулахад Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Энэ асуудлыг нэгдсэн зохицуулалтад оруулах талаар Байнгын хороо анхаарч, судалж үзнэ" гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжив.
Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналынхаа үндэслэлийг тайлбарласан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20.8.4 дэх хэсэгт "төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа" гэж заасан атал хуулийн төсөлд "төрийн мөнгөний бодлгого, банк" гэснийг хасахаар тусгасан нь зарчмын хувьд байж боломгүй асуудал гэж үзэж байгаа учраас хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах санал гаргаж буйгаа тэрбээр хэллээ.

Ингээд гишүүний саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн юм. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 36 минутын өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 2 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 3 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 5 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 5 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 6 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 9 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 9 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 10 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 11 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 11 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр