УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүдийг энгийн иргэдтэй адил шалгаж болох эсэхийг хэлэлцэж, Их суудлын хуралдааны шийдвэрээ уншиж танилцууллаа.

Шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Чинбат уншиж сонсголоо.

Монгол улсын Монгол Улсын Их Хурлын тухай хуульд,

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэж заасан.

Харин уг хурлаар үндсэн хууль зөрчсөн гэж үзэн "6.9.1 гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" гэх заалтыг хүчингүй болголоо.

Ингэснээр "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах боломжгүй" байсныг хүчингүй болгож буй юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ямар нэгэн хэрэгт холбогдлоо гэхэд түүнийг цагдан хорьж, таслан сэргийлж болохгүй, нэгжлэг үзлэгийг ажлын байр, биед нь хийж болохгүй байсан юм. Мөн биологийн шинжилгээ /цус, ДНК гэх мэт/ хийх боломжгүй байсан. Энэ нь Үндсэн хуулийн хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн агуулгыг зөрчиж байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 16 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 17 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 17 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 21 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 21 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 21 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23