ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД СЭТГЭЛ ЗҮЙЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛЖЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хохирогчид үзүүлэх түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах, мөн эдгээр үйлчилгээг хохирогчид үзүүлэх үүрэгтэй ажилтнуудыг давтан сургах, чадавхижуулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд урлагт суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө сэдвээр нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчдийг сургалтад хамруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна