Х.БАДЕЛХАН: ШУТИС-ийг БАГАНУУР РУУ НҮҮЛГЭНЭ


Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүргийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр баталлаа. Ингэснээр баруун хязгаартаа болон нийслэлийн ойролцоо дараагийн хотууд бий болох боломж бүрдэж байгаа юм.

Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.

- Эхний ээлжинд Ховд аймаг болон Багануур дүүргийг дагуул хот болгохоор шийдвэрлэчих үү?

- Тийм. Тухайлбал, Ховд аймаг нь худалдаа үйлдвэрлэл, соёл шинжлэх ухааны тулгуур төв болон хөгжих гэнэ. Мөн баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм байна. БНХАУ, ОХУ-ыг холбосон том хот болох боломж энэ бүс нутагт бий гэж харж байна. Зүүн бүсэд Дорнод аймаг Манжууртай хил залгаа оршдог. Энд аялал жуулчлал хөдөө аж ахуйн чиглэл сайн хөгжиж байгаа бол Ховд хотод энэ бүхнийг нэгтгэсэн бүс болгох төлөвлөгөөг батлууллаа.

- Багануур дүүргийг хэрхэх вэ?

-Багануур дүүрэг маань Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал байр суурь эзэлж байна. Уул уурхай түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой. 2015 онд Засгийн газрын тогтоол гарч, ШУТИС-ийг тийшээ нүүлгэх шийдвэр гарсан байна. Цаашдаа энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Ингэснээр Багануур жижиг, дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болох юм. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын болон тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилд хотуудын эзлэх байр суурь, чиг үүрэг, хэтийн хөгжлийн төлөвийг хүн амын бөөгнөрөл, дэд бүтцийн болон хот байгуулалтын багтаамж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, уялдааг тодорхойлон боловсрууллаа. Дээрх хотууд дэд бүтцийн хэвтээ тэнхлэг Мянганы зам, босоо тэнхлэгүүд дайрдаг, ойрхон өнгөрдөг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж хөгжих боломжтой гэж үзэж байна.

- Нийслэл хотын дахин төлөвлөлтийг яаж хэрэгжүүлэх вэ?

-Нийслэлийн хэмжээнд 36 байршилд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ газраа чөлөөлж, барилгаа бариад эхэлсэн. Ашигтай ажиллаж байгаа компаниуд байна. Барилгаа огт эхлээгүй, явуулж чадахгүй байгаа аж ахуй нэгж бас байна. Ерөнхийдөө хотын төвд ойрхон, хэрэгцээ өндөртэй газарт хэрэгжиж, хотын зах руу хэрэгжилт багатай байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн чухал нь дэд бүтэц. БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн төв хэсэг, дэд бүтэц шийдэхээр төлөвлөсөн байгаа. Санхүүжилтийн асуудлыг шийдвэл хотыг орон сууцжуулахад маш том асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Барилга, хот байгуулалтын салбар хамтдаа төлөвлөгдөж хийгддэг. Зах зээл хөгжсөн үед барилга байгуулалт гэхээс илүү хот төлөвлөлт нь чухал асуудал. Дан ганц Улаанбаатар гэлтгүй 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болсон байна. Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал бол цэвэрлэх байгууламж.Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал олон жил яригдаж, концесс, гадаад зээл тусламж гээд маш олон санхүүжилтийг шийдсэн ч амжилт олоогүй. Тиймээс Ерөнхий сайдаас үүрэг өгсний дагуу ирэх хавар гэхэд нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах, орчин үеийн технологид суурилсан шинэчлэл хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын яам нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламж, ипотекийн зээл, дахин төлөвлөлт гэсэн үндсэн гурван чиглэлд гол ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр