ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болов. Төслийг ХУД-ын 16-р хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд байрших 2,2 га газарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ төсөл хэрэгжснээр бага орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болгож иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх хотын төврүү чиглэсэн төвлөрлийг багасгах боломжтой гэж тооцоолсон байна.

Төслийн хүрээнд 712 хүн амтай 198 өрх бүхий 12 давхар 3 блок орон сууцны барилга барина. 210 хүний ажлын байр 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон хорооллыг бий болгохоор төлөвлөсөн гэв. Нийт талбайн 82 хувь нь барилгажих талбайтай бөгөөд үүний 73 хувь нь орон сууцны бүс 27 хувь нь худалдаа үйлчилгээ байх нь.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 17 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 19 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 19 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 22 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 22 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 23 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 23 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 23 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/24
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23