ЗАМЫН-ҮҮДЭД МАЛЫГ ХӨЛӨӨР НЬ ЭКСПОРТОД ГАРГАХ БЭЛТГЭХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутгаар малыг хөлөөр нь гаргах шийдвэрийн дагуу Замын-Үүдэд малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс байгуулах юм. Энэ эрхийг "Болор гантиг" ХХК авсан бөгөөд үйл ажиллагаа явуулахад нь зориулж орон нутгаас 100 га газар олгосон байна.
Тус компани БНХАУ-ын мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн аж.
Гэхдээ энэ газарт томоохон барилга байгууламж баригдахгүй зөвхөн малын хяналтын бүс тогтоож, эрүүл ахуйн лаборатори барьж, хонийг 45 хоногийн турш тэжээж, эрүүлжүүлсний дараа хилээр экспортлох аж.
Албаныхан одооноос бэлтгэл ажлаа хангаж ирэх оны тавдугаар сараас эхлэн мал экспортод гаргах бөгөөд жилдээ ойролцоогоор хоёр сая орчим бог мал экпортод гаргах боломжтой гэж "Болор гантиг" ХХК-ийн захирал О.Анхбаяр ярив. Малыг хөлөөр нь хилээр гаргаснаар зүүн таван аймгийн малчид бог малаа борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 59 минутын өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 2 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 3 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 5 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 6 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 19 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 21 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 22 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр