Миний дэвшүүлж байгаа саналууд маш тодорхой. Барилга хот байгуулалтын сайд байхад утаанаас салах гаргалгаа, судлах үүргийг надад ҮАБЗ-өөс өгсөн. Улс орнуудад утаанаас салсан туршлага бий. Жишээ нь Куала Лампур засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан, Сөүл, Турк гээд олон орны туршлагаас авч болно. Тэгэхээр Засаг захиргааны нэгжүүд, ЭСЯ-д, их сургуулиуд, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагуудыг хотоос гаргах ёстой. Энэ шийдвэрийг яаралтай гаргаж, хавраас ажилдаа орох хэрэгтэй. Ингээд гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангаж, орон сууц барих ажилд оруулж, эргүүлээд орон сууцны зээлд хамруулж болно. Нэн яаралтай хийх зүйл гэвэл 2018 онд баригдаж дуусах 80 мянга орчим орон сууц байна. Үүнээс 3600 орчим нь ашиглалтад орчихсон, ус дулаанаа авчихсан байна. Үүнийг төрийн албаны үйлчилгээний ажилчдад цалингаар нь барьцаалан олгож болно. Энэ хэмжээгээр яндан багасна. Энэ мэтчилэн шийдлүүд байна. Үүнийг холбогдох яамдуудтай ярилцаад зөвшилцөлд хүрч байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна