ЯДАРСАН ЦАРАЙГ ТАНЬ НЭГ ШӨНИЙН ДОТОР СЭРГЭЭХ ЧАДАЛТАЙ ЭНГИЙН 5 МАСК


Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна. Таны нүүр царай эрүүл мэт гэрэлтэх болтугай.

Өргөст хэмхийн маск


Орц:

Өргөст хэмх – 1 ш

Өндөгний цагаан – 1

Хийх арга:

Хөөсөртөл нь өндөгний цагаанаа хутгана. Өргөст хэмхээ жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ (2 х.х халбага өргөст хэмхийн нухаш байхаар) Хөөсөрсөн өндөгний цагаан болон өргөст хэмхээ сайтар холино

Хэрэглэх арга:

Бэлдмэлийг нүүрэндээ түрхэнэ 15 минут байлгана Усаар угаана

Нимбэгний маск


Орц:

Өндөгний цагаан – 1

Зөгийн бал – 1 ц.х

Сүү – 1 ц.х

Нимбэгийн шүүс – 1 ц.х

Хийх арга:

Өндөгний цагаанаа хөөсрүүлнэ. Хөөсөрсөн өндөгний цагаан дээр бусад орцуудаа хийж сайтар хутгана. Шингэн болсон санагдаад байвал хөх тарианы буудай нэмж болно.

Хэрэглэх арга:

Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана Бүлээн компрессор маскыг арчиж авна Балжингарав цэцгийн хандтай усаар нүүрээ угааж болно.

Геркулестэй маск

Орц:

Геркулес – 1 х.х

Оливийн тос – 1 х.х

Ногоон ислэг алим – 1 ш

Өтгөн зөгийн бал – 1 х.х

Тараг – 2 х.х

1 нимбэгийн шахсан шүүс

Хийх арга:

Блендерт геркулесээ буталж жижиглэнэ. Үрүүлээр алимаа үрнэ. Дунд зэргийн 3 сав бэлдээд нэгэнд нь буталж жижиглэсэн геркулес болон оливийн тосоо хийж холино. Хоёр дахь саванд – алим + зөгийн бал Гурав дахь саванд – тараг + нимбэгийн шүүс

Хэрэглэх арга:

Маскыг давхарга тус бүрээр тавина. Бийрээр түрхвэл танд амар байх болно. Цэвэрлэсэн нүүрэндээ эхлээд геркулестэй маскыг түрхээд бага зэрэг хатаана. Дараагийн үе нь алим+зөгийн балтай маск түрхээд 5 минут байлгана. Сүүлийн үе нь тараг+нимбэгийн шүүстэй маскыг өмнөх түрхсэн 2 үе маск дээрээ давхарлан түрхэнэ. 5 минут байлгана. Ингээд нийт 15 минут байх юм. Усаар сайтар угааж цэвэрлэнэ.


Куркумагаар хийсэн маск

Орц:

Нунтаг куркума – ¼ ц.х

Авокадо – 1 х.х

Йогурт – 1 ц.х

Хийх арга:

Авокадогоор нухаш хийнэ. Нухаш дээрээ куркума болон йогуртаа хийж сайтар хутгана.

Хэрэглэх арга:

Маскыг нүүрэндээ тойрог байдлаар иллэг хийж түрхэнэ. 5 минут байлгана. Усаар угааж цэвэрлэнэ

Зөвлөгөө: Маск түрхэхээсээ өмнө үсээ хамгаалж малгай өмсвөл зүгээр. Өөрт тохирох йогуртыг сонгож аваарай. Чихэрлэг биш, арьсанд харшил өгөхөөргүй байх ёстой. Хуучин муу хувцас өмсөж маск түрхвэл зүгээр, магадгүй куркуматай маск хувцасан дээр чинь дусаж толбо үлдээж болно.



Шоколад, бүхэл үрийн буудайтай маск

Орц:

Нунтаг какао – 1/3 аяга

Зөгийн бал – ¼ аяга

Тослог ихтэй зөөхий – 2 х.х

Бүхэл үрийн буудайн нунтаг – 3 х.х

Хийх арга:

Бүхэл үрийн буудайг блендерт хийж бутална. Дээрээс нь үлдсэн бүх орцыг хийж сайтар хутгана.

Хэрэглэх арга: Маскыг бэлдсэн даруйдаа бийрээр түрхвэл зохилтой. Түрхээд нүүрэндээ бага зэрэг зөөлөн иллэг хийнэ 15-20 минут маскыг тавина Усаар угааж цэвэрлэнэ

Маск тавихад өгөх ерөнхий зөвлөгөө

1. Маск тавихдаа таны арьсанд харшил өгөх эсэхийг нь шалгах хэрэгтэй. Тохойн орчим байдаг нимгэн арьсанд багахан түрхээд хэсэг ажиглана. Хэрвээ элдэв зүйл мэдэгдэхгүй бол харшлах зүйлгүй гэж ойлгоно.

2. Маск тавихаасаа өмнө нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй.

3. Маск хийх гэж байгаа бүтээгдэхүүн нь шинэ эсэхийг анхаараарай. Маскыг бэлдээд шууд хэрэглэнэ, хадгалах хэрэггүй.

4. Маскыг иллэг хийх байдлаар нүүрэндээ түрхэнэ, доороос дээш буюу хүзүүнээс эхлээд дээш яваад духан дээр дуусна. Дараа нь эрүүнээс чих хүртэл, цаашлаад духнаас хоёр тийш үс хүртэл иллэг хийж маскыг түрхэнэ.

5. Маскыг нүд болон уруулыг тойруулж түрхэхгүй. Нүдээ аниад тайван хэвт. Унтахаасаа өмнө маск тавьбал илүү үр дүнтэй байна.

6. Маскыг тавих хугацаанаас хэтрүүлж болохгүй. Мөн цаг болоогүй ч эвгүй мэдрэгдээд байвал шууд угааж цэвэрлээрэй.

7.Маскыг цэвэр усаар угааж цэвэрлэнэ, өөр бусад цэвэрлэх бодисоор арчих хэрэггүй. Тослог ихтэй арьсанд халуун бүлээн ус тохирохгүй тул хүйтэн усаар, харин хуурай арьстай бол бүлээн усаар угаана. Маскаа цэвэрлээд чийгшүүлэгч тос нүүрэндээ түрхэнэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 5 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 8 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 9 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 9 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 10 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 11 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 11 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 12 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 15 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 16 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 16 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 16 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр