Цагдаагийн ерөнхий газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан "Шинэ жил-Эргүүл хяналт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны 400 сонсогч оролцож, 12 дугаар сарын 29-31-ний хооронд Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
\
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна