Японы Окаяма хотын эрдэмтэд "Mongee Banana" хэмээх шинэ бүтээгдэхүүнийг туршиж байна. Энэ нь ердийн гадилаас бага зэрэг чихэрлэг, хальстай нь хамт идэж болдог гэдгээрээ онцлог юм. Сонирхолтой нь, эрдэмтэд эрт үед ургаж байсан нэгэн төрлийн гадил жимсний ДНК-ийг ашиглан энэхүү шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа ажээ. Тэд мөстлөгийн үе буюу 20 мянган жилийн өмнө жимс, ногоонууд маш хүйтэн температурт ургаж байсан гэж дүгнэжээ. Тиймээс энэхүү өвөрмөц гадил жимсээ -60 градусын хүйтэнд хөлдөөж, дахин гэсгээж байгаад ургуулдаг байна. Халуун оронд ургадаг ердийн гадил боловсорч гүйцэхэд хоёр жил шаарддаг бол энэхүү шинэ бүтээгдэхүүнийг ургуулахад дөрвөн сар шаардлагатай.
Мөн хальс нь илүү нимгэн, гашуун биш учир идэж болдог гэнэ. Түүнчлэн B6, магни зэрэг амин дэмээр баялаг байхаас гадна халуун орчинд ургуулаагүй тул элдэв янзын хорхой шавьжаас сэргийлэх хор цацаагүй гэдгээрээ онцлог ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна