Тайванийн "Таоист" сүмээс жил бүр хамгийн тарган гахай шалгаруулах тэмцээн зохион байгуулж, зэрлэг амьтдыг аюулаас хамгаалахыг уул усны бурхдаас гуйн залбирдаг байна. Тэд таргалуулсан гахайнуудаа нядалж, түүнийгээ улаан даавуу, элдэв янзын гоёл чимэглэлээр ороон гудамжинд парад зохион байгуулдаг ажээ. Гахай нь хамгийн их таргалсан хүн тухайн жилдээ азтайд тооцогддог гэнэ.
Харамсалтай нь, фермерүүд гахайг 800-936 кг жинтэй болтол нь хэт таргалуулж зовоодог байна. Тэмцээнийг эртнээс уламжлал болгон зохион байгуулж ирсэн ч сүүлийн үед амьтан хамгаалагчид идэвхтэй шүүмжлэх болжээ. Учир нь фермерүүд гахайгаа хашаанд олон сараар хашиж, их хоолыг хүчээр идүүлэхийн тулд хоншоорыг нь боох зэргээр харгис хэрцгий ханддаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна