ЗАМЫН-ҮҮДЭД СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
Дорноговь аймгийн замын үүд сумын нутагт алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Дорноговь аймгийн замын үүд сумын нутагт өнгөрсөн оны 11 сард 8 настай охин хичээлдээ очих замдаа алга болсон хэрэг гарсан. Үүнээс хойш тухайн охиныг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж эрлийг үргэлжлүүлсээр байгаа юм. Харамсалтай нь одоогоор ямар ч ул мөр олдохгүй байсаар байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна