Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтыг БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтыг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэчилж байна.
Замын-Үүд боомтоор одоогоор нэг цагт 900 хүн зорчдог бөгөөд боомтыг өргөтгөснөөр цагт 2700 хүн зорчих боломжтой болох аж. Түүнчлэн боомтоор орох чиглэлийн найман эгнээг 22, гарах чиглэлийнзургаан эгнээг 17 болгох юм. Харин Алтанбулаг хилийн боомтыг шинэчилснээр нэвтрүүлэх хүчин чадал нь дараах байдлаар нэмэгдэнэ гэж үзжээ. Тус боомтоор зорчигч орох чиглэлийн гурван эгнээг найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээг 15 болгох юм байна.
Ийнхүү Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомтыншинэ төлөвлөлт нь ачаа тээврийг, зорчигч тээврийн хэсгээс тусгаарлан, шалган нэвтрүүлэх цогцолборын барилга, техник, технологийн хувьд олон улсын стандартад нийцсэн ухаалаг хилийн боомтын цогц үйлчилгээг зорчигч болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна