ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАМААРЧ ТОГТВОРТОЙ ӨСНӨ


2018 онд Хятадын эдийн засгийн єсєлтийг жолоодох хоёр гол хөдөлгүүр нь нэг талаас хөрөнгө оруулалт, нөгөө талаас хэрэглээ байх болно.

Үйлдвэрлэлийн болон үндсэн салбарууд, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт(FAI) 6.5 хувиар өсөх төлөвтэй байгаа бол хүн амын орлогыг дагасан хэрэглээний өсөлт 10 хувьд хүрэх төлөвтэй гэжээ.

Эдийн засаг судлаачид үндсэн хөрөнгө оруулалт тогтмол өснө гэж тооцоолж байна.

Хятадын Нийгэм Судлалын академи (CASS) энэ үзүүлэлтийг 69,2 юань буюу 10,67 триллион ам.долларт хүрч жилийн өсөлт 6,3 хувьд хүрнэ гэв. Харилцааны банкны Санхүүгийн институт(Finance Institute of the Bank of Communications), Хятадын Ардын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимээс дээрх бүх прогнозуудын тоон үзүүлэлтээс хавь илүү буюу үндсэн хөрөнгө оруулалтын жилийн өсөлт 7,2 хувь байна гэж байна.

Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлд илүү их нэмүү өртөг бүтээхэд зориулагдах төлөвтэй байна. Хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нийлүүлэлтийн тал дээрхи бүтцийн тасралтгүй шинэчлэл, бодлогын дэмжлэгээс хамаарч мөн өсөх аж.

Хөрөнгө оруулалтын өсөлтийн хамгийн том салбар болох үйлдвэрлэлийн салбарыг

эрсдэлээс хамгаалахын тулд төв засгийн газар дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд хяналт тавьж, үл хөдлөх хөрөнгийн салбарын хатуузохицуулалт хэвээр үргэлжилнэ.

Ихэнх институтууд 2018 оны хэрэглээ өсөлтийн хүчтэй хөдөлгүүр хэвээр байх болно гэдэгт итгэж байна.

Орлогын өсөлт, хэрэглээний шинэчлэлт, тэтгэврийн шинэчлэлт нь хэдийгээр автомашин, орон сууцанд зарцуулагдах нь удааширч байгаа ч энэ жилийн хувьд нэмэгдэх жил байх болно гэж Харилцаа Холбооны Банкын Санхүүгийн Институтын тайланд дурджээ.

Хятад улс онлайн худалдааны оргилд хүрч байна гэхэд болно. Одоогоор хүнс, хувцас, өдөр тутмын хэрэгцээг хангах цөм болоод байгаа онлайн худалдааны зах зээл улам өргөжнө. Үүний тулд алслагдсан хот, тосгодын онлайн хэрэглээг нэмэгдүүлэх алхамууд хийгдэнэ.

Дундаж давхарга, алслагдсан газрын иргэдийн дунд ч өндөр чанартай бүтээгдэхүүн, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн болон ахмад настны асрамжийн үйлчилгээний хэрэглээ өсөх хандлагатай байгаа учраас энэ төрлийн бизнест ирээдүй харагдаж байна.

Сануулахад, Хятадын ДНБ 2017 оны эхний гурван улиралд 59.33 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн хугацаанд хэрэглээ нь эдийн засгийн өсөлт 64.5 хувь болж, жилийн 2.8 нэгж хувиар өссөн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 4 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 7 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 7 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 8 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 8 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 9 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 10 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 11 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 13 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 14 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 15 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 15 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 15 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр