Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирдэг байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд гэхэд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 22-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт газрын маргаантай иргэн бүр оролцож өөрийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна