ШАНХАЙД НАС БАРСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ


Шанхай хотод монгол эмэгтэй амиа алдсан тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өмнө нь мэдээлж байсан билээ. Талийгаачийн цогцсыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд олсон бөгөөд Шанхай хотын цагдаагийн газрын шалгалтын дүнд дараах нөхцөл байдлыг олж тогтоожээ.

Монгол Улсын иргэн М-гийн цогцсыг Шанхай хотын Шухуй дүүрэгт орон сууцны барилгын хоёрдугаар давхарын тавцангийн булангаас олсон байна. Энэ талаар тус байрны гуравдугаар давхарт амьдардаг оршин суугч 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний 08:45 цагт анх цагдаад мэдэгджээ.

Цагдаа нарын мэдээлснээр талийгаачийн биеийн яснууд хугарсан нь өндрөөс унасан байж болзошгүй бөгөөд нас бараад гурав хоносон байжээ. Түүний бугуйнд нь хөнгөн шарх үүссэн нь талийгаач өөрөө үүсгэсэн байх боломжтой гэж үзжээ. Цусанд хийсэн шинжилгээгээр 1.37mg/ml хэмжээтэй этанол илэрсэн байна.

Шалталтын явцад талийгаачийг Б.М гэх 21 настай, Монгол улсын иргэн болохыг тогтоожээ. Тэрээр 2016 оны есдүүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхайн Жиао Тон менежементийн их сургуулийн Антай эдийн засгийн сургуульд сурдаг байж.

М нь арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудлаар дамжин Хятад улсын хил нэвтэрсэн бөгөөд тухайн өдөртөө Шанхай руу явж иргэн Рао /иргэн А гэдэгтэй ижил нууцалсан нэр/-тай хамт Шухуй дүүргийн нэгэн зочид буудалд орсон байна. Иргэн Рао нь 37 настай, эрэгтэй, Шанхай хотын иргэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр тэр хоёр хамтдаа хил гарч Тайланд улсаар аялж байгаад арванхоёрдугаар сарын 21-ний өдөр буцаж ирэн дээр дурдсан буудалдаа дахин орж байрлажээ. 22-ны өдөр иргэн Рао Шанхай хотод өөрийн амьдардаг гэр лүүгээ явсан бөгөөд 23-25-ны хооронд хоёр удаа буудалд эргэж ирж М-тай уулзсан аж. 26-ны шөнийн 01:00 цагийн орчимд М ганцаараа буудлаас гарч согтууруулах ундаа худалдан авч өрөөндөө орсон ба өглөөний 5:53 цагт гарч ирэн таксигаар иргэн Раогийн гэрийн зүг явсан байна. Иргэн Раогийн амьдардаг хотхоны харуулын мэдүүлгээр, тэр 06:00 цагийн орчимд ирсэн бөгөөд байрны хаалгыг онгойлгож өгөхийг хүссэн боловч гадны хүн оруулахгүй журмын дагуу түүнийг нэвтрүүлээгүй байна. Харин хожим хяналтын камерын бичлэгээс шүүн үзэхэд тухайн өглөө оршин суугчид гадагш гарах үед зөрж тухайн байр луу орсон ч түүнээс хойш алга болжээ.

Раогийн ярьсанаар хосуудын харилцаа маргаантай байсан аж. Иргэн М нас барахынхаа өмнө Рао-гийн гэрийнх нь үүдэнд маргалдаж түүнийг хоёр удаа алгадаад явсан гэнэ. Рао арванхоёрдугаар сарын 26-28-нд иргэн М-тай холбоо барих гэж оролдсон ч утас нь холбогдохгүй, зочид буудалдаа ч байгаагүй учир цагдаад хандсан байна. Цагдаа нарын ярьснаар Рао-гийн амьдардаг байрнаас сэжигтэй ул мөр олдоогүй байна. Бүсгүйн цогцос өөр байрнаас олджээ.

Иргэн М-гийн биед өндрөөс унах үед үүссэн хугарал, гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн гэж үзэн "амиа хорлолт" хэмээн дүгнэлт гаргаж хэргийг хаасан байна. Шанхай хотын Нийтийн аюулгүй байдлын товчооноос түүний үхлийн тухай Хятад дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн бөгөөд нэгдүгээр сарын 3-ны өдөр яамны төлөөлөгч, нас барсан эмэгтэйн эцэг, эхэд цогцсыг таниулах ажиллагаа явуулж, хэргийн газрыг харуулсан байна.

Иргэн М-гийн эцэг, эх үхлийн шалтгаан нөхцлийг тогтоосон тайлантай танилцаж 1-р сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, ямар нэгэн гомдол гаргаагүй амиа хорлосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 59 минутын өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 5 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 8 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 8 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 9 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 22 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр