ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ НҮҮЛГЭЖ БАЙНА


Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэж, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.

Шалгалтаар эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай авто машин худалдаа эрхэлж байсан нийт 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг илрүүллээ. Энэхүү 40 иргэн, хуулийн этгээдийн 22 өмчлөх, 16 эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, 2 иргэн хуулийн этгээд газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Эдгээрээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан "Даяар хас" ХХК-ний авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан бол хэд хэдэн иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдлийн дагуу өөрсдөө газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рояал плаза" ХХК болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр нар Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн шаардлагын дагуу сайн дураар зөрчлөө арилгаж, авто худалдааны үйл ажиллагаагаа зогсоолоо.

Цаашид Газрын тухай хуулийн хүрээнд зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, өмчлөх эрхийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах ажлууд хийгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 3 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 6 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 9 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 9 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 10 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 23 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр