99 ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ШИЛДЭГ МӨРДӨГЧ


М.БААСАНДЭЛГЭР

Энэ удаагийн "Монгол Улсын төлөө" буландаа өнгөрсөн оны Монгол Улсын шилдэг мөрдөгч шагналт, Төв аймаг дахь цагдаагийн газрын, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Баярхүүгийн Жаргалыг урьж ярилцлаа.

Ахлах дэслэгч Б.Жаргал нь 1991 онд Улаан­баатар хотод төрсөн. Бага насандаа Төв аймгийн Манзушир хийдэд өвөө, эмээгийн гар дээр өсч, долоон настайдаа Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сур­гуульд элсэн оржээ.

АНХ ЦАГДАА БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛЖ Ч БАЙГААГҮЙ

Арван жилдээ байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байсан ч нийгмийн ухааны хичээлдээ илүү сонирхолтой байлаа. 2008 онд арван жилээ төгсөөд ОХУ-ын "Эрхүү хотын улсын их сургууль"-ийн хэлний бэлтгэлд нэг жил сурч байхдаа Оросын Цагдаагийн академид элсэлт авдаг талаар анх сонсож байсан юм. Тухайн үед Эрхүүгийн цагдаагийн академийн Монгол сонсогч ах нартай танилцахад тэдний хувцас, гуталны тосолгоо, алхаж гишгэж байгаа нь гоё харагддаг байсан. Тэгээд л цэргийн хүн болно гэж шийдэж байлаа. Анх цагдаа болно гэж төсөөлж ч байгаагүй, хуулийн талын хүн болно гэж бодсон юм. Тэгээд Оросын Цагдаагийн академид орос хэл, монгол хэл, биеийн тамираар шалгалт өгч тэнцээд 2008 онд элсэн орж казармийн амьдралд хөл тавьж байлаа. Түүнээс хойш таван жил бүрээн дуунаар сэрж, цэргийн амьдралаар амьдарч сургуулиа "Эрх зүйч, цагдаагийн ажилтан" мэргэжлээр төгсөөд эх орондоо ирсэн. 2014 онд Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч гэсэн албан тушаалд томилогдсон. Түүний дараа 2015 онд "Мөрдөн байцаагч" болж дэвшсэн. Энэ нь надад маш их амжилт байсан. Ингээд 2016 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст шилжиж ирээд одоог хүртэл ажиллаж байна.

МӨРДӨГЧ ХҮН УЙГАГҮЙ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ

Мөрдөн байцаагчийн мэргэжил сайхан мэргэжил. Хэрэг илрүүлэх, ямар нэгэн том хэрэг дээр багаараа ажиллахад цаг наргүй, нойр хоолгүй байх тохиолдол байна. Миний хувьд мөрдөгч хүн оюун санаагаараа хэзээ ч ядрахгүй, ямар ч зүйл болсон уурлахгүй тэвчээртэй, уйгагүй байх ёстой гэж боддог. Мөн ямар ч төрлийн хэрэг дээр ажиллаж болох учраас бүх мэргэжлийн тухай судлах, олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг. Энэ нь мөрдөгч мэргэжлийн сонирхолтой бас хэцүү тал нь юм болов уу. Хамгийн гол нь ажилдаа дуртай байх хэрэгтэй. Энэ ажлыг хийгээд цалингаа авч болно гэсэн бодолтой хүн хэзээ ч мөрдөгч болж чадахгүй. Манай улсын хуулиар иргэний зорчих эрхийг хязгаарлахаас эхлээд бүх насаар нь хорих хүртэл шийдвэрийг гаргахад миний ажлаа хэрхэн хийх хамаарна. Тиймээс хүний амьдралыг шийдэх хариуцлагатай ажил хийж байгаа учраас ажлын цаг дууслаа, би явлаа гээд хаалгаа хаагаад гарах эрх байдаггүй. Энэ нь мөрдөгч хүний ажлын онцлог гэж ойлгодог.

МЭРГЭЖЛИЙГ НЬ ӨВЛӨЖ АВСАНД ААВ МИНЬ ИХ БАЯРЛАДАГ

Манай аав Төв аймгийн цэргийн хэлтэс гэж байхад хүний нөөц эрхэлсэн ажилтнаар ажилладаг, цэргийн хошууч цолтой хүн байлаа. 2012 онд намайг III дамжаанд байхад аав минь бурхан болсон. Орос руу сургуульдаа явах гээд тангарагаа өргөж байхад маш их баярлаж байж билээ. Өөрийнх нь мэргэжлийг өвлөж авсанд их баярладаг байх гэж боддог. Багануурт ажилладаг байхдаа орой ажлаа тараад ээж рүүгээ залгахаар ийм орой болтол ажилладаг юм уу гэж их гайхдаг байсан. Одоо ээжтэйгээ хамт аймагтаа амьдардаг боло­хоор цаг наргүй миний ажлыг сайн ойлгодог.

Би бага насандаа Ман­зушир хийдэд тоглож, самар жимс түүж, морь унаж хүн болсон. Монголын тамгатай 13 хутагтын нэг Цэрэндорж гэж хүний байсан, мянган лам шавилан суусан номын дуутай газар амьдарч байсан болохоор муу муухай бүхнээс хол байлгаж, хамгаалдаг байх гэж боддог.

ЭНЭ ШАГНАЛ МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Цэргийн хүнд тангараг өргөх гэдэг хүндтэй, сайхан зүйл. Гэхдээ миний хувьд тангараг өргөхөөс илүү жагсаалд алхах нь илүү сайхан санагддаг. Хааяа ажил үйлс бүтэлгүйтэж, сэтгэл санаа тавгүй үед жагсаалд дуу дуулаад алхахад сэргээд л явчихдаг. Дараа нь ажил төрөл бүтээд, бүх зүйл сайхан болоод байгаа юм шиг байдаг юм. Өнгөрсөн онд "Шилдэг мөрдөгч" шагналыг авахад их догдолсон. Бүх мөрдөгч адилхан ажиллаж байхад хийсэн ажлынхаа үр дүнгээр шалгарч шагнуулсандаа баяртай байгаа. Мөрдөгч хүнд жилд хийх ажлын норм гэж бий. Тэр ажлаа хоёр дахин давуулан 99 хэрэг шалгаж шийдвэр­лэ­сэн. Миний хувьд "2017 оны Монгол Улсын шилдэг мөрдөгч" гэ­сэн шагнал маань хамгийн үнэ цэнэтэй. Шагнал багаасаа эхэлдэг. Анх Цагдаагийн газраас баярын бичиг авахдаа маш их баярлаж байлаа. Манай аймаг 27 сумтай. Бусад аймаг руу явахад манай аймгаар дайран өнгөрдөг учраас гэмт хэргийн гаралт их байдаг. Манай алба хаагчид их ачаалалтай ажилладаг. Тиймээс энэ жил Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг "Монгол Улсын шилдэг тасаг" болсон сайхан жил болж хамт олноороо бахархаж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 3 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 6 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 7 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 9 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 9 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 10 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 23 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр