Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ ХҮРТЛЭЭ


Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Шагнал олгох тухай" захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлийн "Монголын эрх зүйн эх толь бичиг" бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч "Бяраагийн Чимидийн нэрэмжит" 2018 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа. Энэ шагналыг өнөөдөр дөрөв дэх удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, алдаршуулах зорилготой уг шагналын 2018 оныхыг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээх Улсын Их Хурлын даргын захирамж гарчээ. С.Нарангэрэл академич бол 40 гаруй жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, олон шилдэг бүтээл туурвисан, шилдэг хуульчдыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, доктор, профессор, академич хүн юм. түүний туурвисан "Монголын эрх зүйн эх толь бичиг" бүтээлд Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 3 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 4 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 4 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 6 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 7 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 8 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 10 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 10 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 11 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр