УЛСЫН ӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 2022 ОН ХҮРТЭЛ НЭМЭГДЭНЭ


Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 1 дүгээр сарын 15-нд болов. Тус хурлаар Монголбанкны гадаад валютын байршил, урт, богино хугацаатай хөрөнгө оруулалтын багцын байдал, валютын позиц, гадаад өр төлбөрийн асуудлын талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны гадаад валютын улсын нөөцийн удирдлага, эрсдэлийн менежментийн талаар Эрсдэлийн удирдлагын албаны ахлах эдийн засагч Б.Ганзаяа, ахлах эдийн засагч Ч.Лхагвадулам нарын сонсгол мэдээлэлийг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Л. Ариунаа мэдээлэл хийв.

Хяналтын Зөвлөлийн хурлаас гадаад валютын улсын нөөцийг удирдахдаа Монгол улсын өрийн үйлчилгээ 2022 он хүртэл жилээс жилд нэмэгдэх эрсдэлийг тооцож ажиллах, гадаад валютын нөөцийг тайлагнадаг олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг Монголбанкны холбогдох газруудад зөвлөв.

Мөн Эрсдэлийн удирдлагын албаны зүгээс засаглалын зохистой бүтцийг бүрдүүлж ажиллах, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын болон бодлогын эрсдэлийг удирдах чиглэлээр, албаны үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргав.

Мөн ээлжит хурлаар Хяналтын зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, хийх ажлын чиглэлийг тогтов гэж Монголбанкны хяналтын зөвлөлөөс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 20 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 20 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 22 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 23 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр