22 ХҮҮХЭД ГАР, ХӨЛӨӨ ХӨЛДӨӨСӨН ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ТАЙЛБАР ХИЙЛЭЭ


Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Орхон аймагт 22 хүүхэд гар, хөлөө хөлдөөсөн гэх мэдээлэл гарч, үндэсний хэмжээнд түгсэн.Тэгвэл энэ нь худал мэдээлэл гэдгийг аймгийн БОЭТ, Боловсрол, соёл, урлагийн газраас албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Энэ сарын 21-нд Орхон аймагт цочир хүйтэрсэнтэй холбоотойгоор 8-13 насны дөрвөн хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар БОЭТ-ийн амбулоториор үйлчлүүлжээ. Мөн Булган аймгийн Хангал сумын хоёр охин гэрээсээ дулаан хувцасгүй гарч ээж, аавынхаа өөдөөс гүйж байгаад гар, хөлөө хөлдөөж БОЭТ-д эмчлүүлжээ. Дөрөв болон таван настай эл хоёр охин гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байна.Өнгөрсөн долоо хонгийн даваагаас пүрэв гариг хүртэл Орхон аймагт шөнөдөө -30 хэм хүртэл хүйтэрч өглөөгүүр хүйтний эрч буурахгүй байгаа тул хүүхдүүд сургууль, цэцэрлэг рүүгээ явах замдаа хацар, чихээ хайруулах тохиолдол цөөнгүй гарсан байна. Тухайлбал, Баян-Өндөр сумын Даваат багт оршин суудаг тавдугаар ангийн А хүүхэд Дэнж багт байрлах ахынхдаа хоночихоод гэр лүүгээ явах зуураа гарынхаа 3-5 хуруугаа хөлдөөжээ. Уг хүүхэд тухайн үед бээлийгүй байсан аж. Одоо БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ сард тус эмнэлэгийн амбулоториор 20 гаруй хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар үзүүлж зөвлөгөө авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 44 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 52 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр