ИРЛАНД УЛС ҮР ХӨНДӨЛТИЙН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА


Ирланд улс үр хөндөлттэй холбоотой хуулийн талаар бүх нийтийн санал хураалт явуулахаар боллоо.5-р сарын сүүлчээрболох санал хураалтаар тус улсын иргэд үр хөндөлтийг эсэргүүцсэн хуулийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх юм. Тус улсын ерөнхий сайд Лео Варадкар "Хууль бол эрүүл мэнд, ёс зүй болон эрх зүйн асуудлыг төгс шийддэг зүйл гэж би бодохгүй байна. Тиймээс би энэ удаагийн санал хураалтад "тийм" гэж саналаа өгөх болно. Өнөөг хүртэл амьдрах хугацаанд минийэнэ талаарх бодол өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа би үр хөндөлт нь хуулинд байх ёстой зүйл биш гэдгийг би мэдэрсэн" гэж мэдэгдсэн байна. Каталокийн шашинтай Ирланд улсад 1983 оноос хойш эхийн хэвлийд байгаа үр хөврөлийг эхийн нэгэн адилаар амьд явах, хамгаалуулах эрхтэй гэж үзсээр иржээ. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ хууль нь эхийн амь нас аюулд орсон тохиолдолд чүр хөндөлтийг боломжгүй болгож байгаа хэрэг юм. Бүх нийтийн санал хураалтаар хуулийн энэ заалтыг хасч чадвал парламент арван хоёр хүртэл 7хоногтой үр хөврөлийг хөндүүлэхийг зөвшөөрсөн хуулийг батлах боломжтой болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 42 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 49 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр