“ДЦС - 4” ТӨХК-ИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн тусгай зөвшөөрөл, үнэ тарифын асуудлыг Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн танилцуулав. Хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, "Нэгдсэн сүлжээний дүрэм"-ийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлуулах, үнийг бууруулах, тарифыг доод хязгааргүй болгох, мастер төлөвлөгөө боловсруулах, Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, тусгай зөвшөөрөл болон эрчим хүчний системийн тогтвортой байдалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах болон холбогдох үүрэг даалгавруудыг харьяа газар, хэлтсүүдэд өгөхөөр шийдвэрлэв.

"ДЦС-4" ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2018-2019 оны их засварын хүрээнд хийгдэнэ. 2017 оны аравдугаар сард үйлдвэрлэгч байгууллага /ОХУ-аас шинжилгээний баг/ -ын хийсэн металийн болон бусад шинжилгээ хийгдсэн байна. Мөн Засгийн Газрын 2018 оны нэгдүгээр сарын 3-нд гарсан тогтоолоор дээрх ажлуудыг 2018-2019 оны их засварын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон. Шинэчлэл, засвар хийгдсэнээр цахилгааны хүчин чадал 89 МВт-аар, дулаан 150 Ккал/цагаар, насжилт 35 жилээр тус тус нэмэгдэх юм.

Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.

Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 1 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 3 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 20 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 20 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 20 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 22 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 23 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр