​ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 3333 СУРАГЧИЙН ХАМТ "ТУСГААР ТОГТНОЛ" ШҮЛГИЙГ УНШЛАА


Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг өнөөдөр "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн 3333 сурагч Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт их жанжин Д.Сүхбаатарын талбайд уншлаа. Шүлэг уншиж дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, "Та бүхэнд халуун баяр хүргэе. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар "Тусгаар тогтнол" шүлгийг уншдаг болсон юм байна. Намайг үүндээ урьж оролцуулсанд талархаж байна. Сурагчид та бүхнээр их бахархлаа. Энэ үйл ажиллагааг уламжлал болгож, цаашдаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн сургуулийн сурагчид энэ шүлгийг уншиж байх юм байна. Та бүхний энэ саналыг би дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд монгол хүн бүр хүч хөдөлмөрөө зориулж, эдийн засгаар баталгаажуулж байж, өнөд мөнх орших болно. Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг бага насандаа цээжилж өссөн түм түмэн монгол хүүхдүүдийн нэг нь би билээ.

…Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ, би… хэмээх энэ шүлэг үнэхээр сайхан шүлэг. Эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүддээ, багш нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Мөнх тэнгэр биднийг ивээж, тусгаар тогтнол минь бат орших болтугай. Тусгаар тогтнол чамайг тунхаглаж бид бичнэ ээ" гэлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн хамт олонд гардуулж өглөө. Энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм. Цомон дээр "Тусгаар тогтнол" хэмээн бичсэнээс гадна шүлгийг унших 3333 хүүхдийг бэлэгдэн энэхүү тоог сийлжээ. Цом есөн дүүрэг, 21 аймгийн 1000 сургуулиар аялах аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 37 минутын өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 1 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 3 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 3 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 4 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 17 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 19 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 20 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 20 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 22 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 22 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 23 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр