ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬД ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЭВ


Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүн амаа өсгөх гэсэн бодлого юмаа. Тиймээс хүүхэд бүрт өгөх 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгох Хуулийн төслийг өргөн барьж байна" хэмээн энэ хаврын чуулганаар онцолж хуулийн төсөл өргөн барьсан юм.
Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн 20 мянгыг 60 хувьд биш нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргаж, хүүхэдтэй хүн бүрийг баярлуулаад амжсан. Түр хугацаанд зогсолт хийсэн байсан энэ мөнгийг ирэх тавдугаар сарын 01-нээс эхлэн олгохоор болсон юм.

Тэгвэл 0-18 насны бүх хүүхдэд олгох нь зөв гэж дэмжлэг эрсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг МАН-ынхан хүлээж авахгүй нь. Өчигдөр МАН-ын УИХ дахь бүлэг ээлжит хурлаараа Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэж, нийтийн хүүхдийн 80 хувьд нь олгох нь зөв гэж үзжээ.

Энэ талаар Бүлгийн дарга Д.Хаянхярваа "Эдийн засгийн өсөлт 5.1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан өр авлага барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн ОУВС-тай тохиролцсоны хүрээнд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэхээр болсон. Энэ чиглэлээ баримталж ажиллах нь зөв болов уу. Судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувьд олгож байхад 90 хувь нь авдаг байсан юм билээ. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд нь олгох нь зүйтэй гэж бодож байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 3 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 3 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 3 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 4 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 4 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 5 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 5 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 6 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 6 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 7 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 9 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 9 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 9 цагийн өмнө
С.Тулга: Морь хүртэл уяачтай уралддаг, би 3х3-ийн шигшээ багаа авч Парисын олимпт орох хүсэлтэй 10 цагийн өмнө