МОНГОЛ ИРГЭДИЙГ Н-2 ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДУУЛАХЫГ ЗОРЬЖ АЖИЛЛАНА


АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны 4 дүгээр сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав. АНУ-ын ажил олгогч нартай гэрээ байгуулсан дотоодын хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрх авсан хуулийн этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдээс барьцаа, илүү хураамж авахгүй байх болон иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажиллах зөвшөөрлийн үнэн бодит эсэхийг шалгах механизмыг бүрдүүлэх талаар ярилцлаа. Н-2 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэнд эхний удаа 1 жил хүртэл хөдөлмөрлөх виз олгодог бөгөөд зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажилласан тохиолдолд цаашид 3 жил хүртэл сунгах боломжтой. Монгол Улсын энэхүү хөтөлбөрт хамрагдах хугацааг иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн сунгах боломжтой юм.
Монгол иргэдийг энэхүү хөтөлбөрт хамрагдуулах зорилгоор Америкийн зарим мужийн холбогдох байгууллага, ажил олгогч нартай уулзалт зохион байгуулах, сурталчилгаа хийх зэргээр Вашингтон дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 3 цагийн өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 6 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 7 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 22 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 22 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 22 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна Өчигдөр
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ Өчигдөр
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр