НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 2018 ОНЫ I УЛИРАЛД 8 УДАА ХУРАЛДАЖ, 26 ТОГТООЛ ГАРГАЖЭЭ


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны нэгдүгээр улиралд буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 30-ны хугацаанд найман удаа хуралдаж 33 асуудал хэлэлцэж 26 тогтоол гаргасан байна. Тэргүүлэгчдийн хурлын хийсэн ажлын мэдээллээс дурдъя.

Агаар орчны бохирдлыг бууруулах талаар авах, арга хэмжээний тухай тогтоол баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын газар, харуулын байрыг цахилгаан халаагуурт шилжүүлэх, шинээр нам даралтын зуух ашиглахыг хориглох, хэсэгчилсэн болон төвийн шугамд холбосноор нам даралтын зуухны тоог бууруулах болон холбогдох тооцоо судалгааг хийж, журмын төсөл танилцуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.

Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам баталсан бөгөөд уг журмыг Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлэв.

Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх барилгын материалын зах, худалдааны төв /100 айл/-ийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг саналаа боловсруулан, Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэсэн байна.

Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгаруулж, холбогдох журмын дагуу шагналыг нийслэлийн хэмжээнд гардуулах ажлыг зохион байгуулав.

Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөх, Үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох болон Монголын хүүхдийн ордон, Өргөө амаржих газрын ой тэмдэг зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг дахин боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг оруулан танилцуулахаар буцаасан.

Төлөөлөгчдийн санал, хүсэлт болон эрх шилжүүлсэн тогтоолын дагуу 2017, 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулав.

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах боломжийг судлах Ажлын хэсгийн санал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх /100 айл/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах Ажлын хэсгийн танилцуулга зэргийг хэлэлцэн, ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргав. Мөн "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулж, эрх, үүрэг, хариуцлагыг "Олон улсын худалдаа, ложистикийн төв" хаалттай хувьцаат компанид бүрэн шилжүүлэх, үүнтэй холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгов.

Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтын журмын төслийг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулан, тавдугаар сарын 1-нд саналаа танилцуулахыг үүрэг болголоо.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын талаарх мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар зөвлөлдөв.

НИТХ-ын Ажлын алба



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 23 минутын өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 5 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 5 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 6 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 22 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23