МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын нийт ард иргэдтэй хийх уулзалтын хөтөлбөрийнхээ хүрээнд 2018 оны тавдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Х.Баттулгыг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд, аймгийн төвийн Ард Аюушийн нэрэмжит талбайд цэргийн хүрээнийхэн, аймгийн удирдлагууд болон шүүхийн байгууллагыг төлөөлж: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймгийн Булган сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, орон нутгийн байгууллагын дарга эрхлэгч нар, иргэд угтан авч, мэндчилсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймгийн олон үндэстэн, ястан иргэдтэй уулзалт зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтанд Ховд аймгийн 400 гаруй иргэд оролцож, 40 орчим иргэд санал бодлоо илэрхийлсэн юм. Ховд аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад Ховд аймгийн шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд иргэдээс шүүхийн байгууллагын талаар санал, шүүжлэл гарсангүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзсаныхаа дараа Ховд аймгийн шүүхийн нийт шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа Ховд аймгийн шүүхийн зохион байгуулалт, дагнасан шүүхийн давуу тал зэрэг эрх зүйн хүрээнд гарсан шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаан болон шүүхийн ажлын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зөрчлийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлэгдэж байгаа зарим зөрчлийн хэрэг дээр хуулиар торгох ял оногдуулж өндөр торгож байгаа нь иргэдийн орлогын түвшин бага өнөөгийн нөхцөлд хүндрэлтэй тусч байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа тус шүүхээр Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг, үүнээс торгох ял оногдуулж шийдвэрлэсэн хэргийн талаар танилцууллаа.

Харин Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн байрны хүрэлцээ, шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн хүлээн авч уулзсан явдалд Ховд аймгийн шүүгчдийн зүгээс гүнээ талархал илэрхийлж, Ерөнхийлөгчөөс шүүгчдэд ажлын амжилт хүссэнээр хамтарсан уулзалт өндөрлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр