М.ЭНХСАЙХАН, С.БАЯР НАРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖЖЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татаж, оронд нь О.Энхцэцэг, Н.Тулга нарыг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Ерөнхийлөгчийн саналыг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, оронд нь О.Энхцэцэгийг Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Тулгыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.  5/16/2018 М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ https://newspress.mn/v1/p/news/4274 2/2 Нэр дэвшигч О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984- 1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд 31 жил тус тус ажиллажээ. Нэр дэвшигч Н.Тулга нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг тус тус төгссөн, "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин" дипломат цолтой. 1987-1990 онд ГХЯ-ны Төлөвлөлт, боловсруулалтын хэлтэст туслах ажилтан, 1990-1992 онд Нэгдүгээр хэлтэст атташе, 1992-1995 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1995-1998 ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1999-2000 онд тус яамны Улс төрийн газарт мэргэжилтэн, 2000-2001 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2001-2005 онд ГХЯ-ны Эрх зуй, консулын газарт зөвлөх, 2005-2008 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 2008-2009 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, 2009-2011 онд Үндэсний аюулгуй байдлын зөвлөлд ахлах референт, 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-Д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны 05 дугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил тус тус ажиллаж байгаа аж. Т


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 44 минутын өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 2 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 2 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 4 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 5 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 19 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 20 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 22 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 23 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр