Ц.ДАВААСҮРЭН САЙД, Д.СУГАРЫН БҮРЭН ЭРХ ДУУСМАГЦ АТГ-Т ШАЛГУУЛНА


Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс Цэцийн гишүүнд томилуулахаар Ерөнхийлөгчөөс санал болгосон Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг дэмжинэ хэмээн санал нэгдсэн хэмээн мэдэгдсэн. Тэд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын оронд нэр дэвшиж буй юм.

Мөн МАН-ын бүлэг дээр ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх нь дууссан Д.Сугарын оронд УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд нэр дэвшүүлэхээр Ш.Солонгын нэрийг ярьсан тухай мэдээлсэн.

Эдгээр нэр дэвшигчид нэгэнт олонхийн бүлгийн дэмжлэгийг хүлээгээд явах нь тодорхой. Харин бүрэн эрх нь дуусч байгаа Д.Сугар АТГ-т шалгагдах нь ойлгомжтой болж байна.

Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусах бөгөөд хугацаа нь дуусмагц АТГ-т өгч шалгуулна" хэмээн мэдэгдсэн юм.

Тэрбээр тухайн үед "Д.Сугар намайг өөрийнх нь нэр төрд халдлаа гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна билээ. Анх 2014 оноос МИАТ-ийн хэргээр ЦЕГ-аар шалгагдаж байгаад АТГ руу шилжээд, АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан.

Гэтэл ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй шүү дээ. Яагаад энэ хүн ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэрнээ санаа зовохгүй байгааг гайхаж байна. Санаа зовохгүй байна гэдэг нь энэ хүний мөн чанарыг харуулж байна.

Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Ирэх тавдугаар сард энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-т хандаж шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан юм юм билээ. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана" гэж мэдэгдсэн билээ.

Тэгэхээр Ш.Солонго УИХ-аас ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдмогц Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болж тэрбээр Ц.Даваасүрэн сайдын өргөдлийн дагуу АТГ-т шалгагдаж эхэлнэ гэсэн үг. Д.Сугар нь ТӨХ-ны дарга байх үед олон ч асуудалд холбогдож байсан.

"Жаст"-ын Ш.Батхүүгийн Эрдэнэтийг Стандарт банкинд тавьсан хэргээс эхлээд түүний холбогдсон гэх хэргүүд цөөнгүй. Мөн Өмнөд Солонгос, Японд үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай гэх асуудал ч яригддаг. Тэр бүхнийг АТГ шалгах байх хэмээх хүн олон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 3 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 4 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 4 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 6 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 7 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 8 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 10 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 10 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 11 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр