УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ, Ж.ЭНХБАЯР НАР АСУУЛГА ТАВЬЖЭЭ


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэргийн алба хаагчдын тэтгэврийн болон нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ буурсан эсэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандан асуулга тавьж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

Асуулгад "Сүүлийн үед зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах хүсэлт гаргах нь эрс ихэслээ гэсэн мэдээлэл байна. Энэ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт болон Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Хуульд заасан энэхүү аргачлалаар бодоход тогтоогдох тэтгэврийн болон нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн хэмжээ нь тодорхой хэмжээгээр буурах болж байгаа талаар зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэргийн алба хаагчдаас ихээхэн гомдол санал ирэх боллоо. Мөн энэ шалтгаанаар олон хүн энэ 2018 ондоо багтан тэтгэвэртээ гарах хүсэлт гаргаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн болно. Үүнээс үүдэн өндөр боловсрол, дадлага туршлага бүхий олон тооны офицер, ахлагч цэрэг, цагдаагийн жинхэнэ албанаас нэгэн зэрэг халагдах нь мэргэжлийн боловсон хүчний нөөц, хангалт, байлдааны болон албаны бэлэн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнээс гадна эдгээр хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжид олгох төсвийн ачаалал нэмэгдэж, чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд олон тооны офицер, ахлагч нарыг сургаж бэлтгэх зардал эрс өсөхөөр байгаа юм.

Иймээс Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараахь асуулгыг Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд танд хандан тавьж байна. Үүнд:

  1. УИХ-аас 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 2-т цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т, 7 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно, "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-ийн 1 дүгээр зүйлд "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна" гэж тус тус заасан нь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах нөхцөл байдал бүрдүүлсэн эсэх
  1. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх "Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2017 оны 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5-д "Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгох"-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Дээрх хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дахин өөрчлөлт орох эсэх, хэрэв өөрчлөлт орвол дээр дурдсан алба хаагчдын тэтгэвэр тэтгэмж зөвхөн үндсэн цалингаас бодогдож, үүнээс үүдэн тэтгэвэр тэтгэмж буурах эсэх талаар
  1. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд хэчнээн алба хаагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргав, үүнд хэдий хэмжээний санхүүжилт шаардпагатай байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх
  1. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, цагдаа ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр цаашид Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар тодорхой хариултыг боловсруулж ирүүлнэ үү гэсэн байна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 3 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 4 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 4 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 6 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 7 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 8 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 10 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 10 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 11 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр