БАЙНГЫН ХОРООД ХУРАЛДАНА


УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл;
- Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Бусад.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд:

Хэлэлцэх асуудал:
- "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 2 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 2 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 3 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 3 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр