ОХУ-ЫН САЙД НАР ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА


"Монгол-Оросын санаачилга-2018" эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нарын албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Энэ үеэр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг дамжуулсан юм. Мөн "Монгол-Оросын санаачилга" цуврал арга хэмжээ нь өргөжин тэлж, Монгол-Оросын бүх шатны харилцаанд эергээр нөлөөлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хичээл зүтгэл их байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд ОХУ-аас ирэх албаны зочид болоод бизнес эрхлэгч, соёл, урлагийнхны тоо нэмэгдэж байгаа нь арга хэмжээ өндөр ач холбогдолтой байгааг хэлж, цаашид тодорхой төсөл хөтөлбөрүүдээр хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнгөрсөн оны есдүгээр сард Владивосток хотноо уулзах үеэрээ тохиролцсоны дагуу "Монгол-Оросын санаачилга-2018" арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдаад энэ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлөхийг хэлэв. Тухайлбал, ОХУ-аас арга хэмжээний хүрээнд 60 гаруй компани ирж Монголын компаниудтай харилцаа тогтоож, хамтран ажиллахаас гадна, хамгийн сүүлд 1976 онд Монгол Улсад ирж тоглолтоо толилуулж байсан И.Моисеевын нэрэмжит академик чуулгынхан ирж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа өргөжин тэлж байгааг харуулж байгаа гэлээ.

Мөн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуровын дурдсанчлан ОХУ-Монгол-БНХАУ-ыг дайрах эдийн засгийн коридор байгуулах асуудлыг дэмжиж, төслийг ажил хэрэг болгохыг дэмжиж буйгаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 3 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 3 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 4 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 4 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 2026/06/22