​ДААТГАЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ХӨГЖЛИЙН ХАНДЛАГАА ХЭЛЭЛЦЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр Даатгалын салбарын удирдах ажилтны хэлэлцүүлгийг "Даатгалын салбарын асуудал ба шийдэл" сэдвийн хүрээнд өрнүүллээ.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Хорооны дарга, доктор С.Даваасүрэн, "Даатгалын зах зээлд гарч байгаа өсөлтийг цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх вэ? Салбарын хөгжлийг хэрхэн хангаж, хууль эрх зүйн орчныг ямар концепцоор боловсронгуй болгох учиртай вэ? Бид хэрхэн чадавхжиж, санхүүгийн бусад салбар, зах зээлүүдтэйгээ хэрхэн уялдаж хөгжих ёстой вэ?" гэсэн асуултуудыг тус салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд нээлттэй тавилаа. Мөн тэрээр, хэдийгээр төр, засгийн бодлого, зорилтууд зохих хэмжээнд тодорхойлогдсон байгаа ч улам өндөр үр дүнг эрмэлзэж ажиллах үүднээс бид нэн түрүүнд тулгамдсан асуудлуудаа ярьж, гарц, шийдлээ хэлэлцэн, харилцан ойлголцол, нягтрал, хамтын ажиллагаагаа сайжруулах нь юу юунаас чухал байна гэсэн юм.

Хэлэлцүүлгээр, Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт даатгалын зах зээлийн чиглэлээр туссан зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хороо даатгалын салбарын хууль эрх зүй, зохицуулалтын орчныг үе шаттайгаар шинэчлэх, мөн олон улсын даатгалын тулгуур зарчим, стандартуудыг судалж, нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, зохицуулалтын тогтолцоог сайжруулах зэрэг олон ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Хөтөлбөрт туссан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал, бодлоо хэлж, зах зээлд тулгамдаж байгаа асуудлууд, тэр дундаа даатгалын цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хураамжийн зохицуулалтын болон татварын орчныг бодлогоор дэмжих, даатгуулагч, харилцагчдын санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой санал дэвшүүлж ярилцав.

Түүнчлэн хэлэлцүүлгээр, Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар, Албан журмын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар салбарын хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилт болон даатгалын салбарын хөгжлийн хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Даатгалын салбарын удирдах ажилтны хэлэлцүүлэгт тус зах зээлийн оролцогч байгууллагуудаас гадна Сангийн яам, Монголбанк болон арилжааны банкуудын удирдах албан тушаалтнууд оролцож, зах зээлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд болоод тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар тус тусын байр суурийг илэрхийлэв.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 5 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 8 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 9 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 9 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 9 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 10 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 11 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 12 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 14 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 15 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 16 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 16 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 16 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 16 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр