ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ИРЭХ ДАВАА ГАРИГТ ЧУУЛНА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум "Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар нар ирэх даваа гаригт эхлэх форумын талаар мэдээлэл хийлээ.

"Форумын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум анх 2014 онд зохион байгуулагдаж байсан. Өндөр зохион байгуулалттай, үр ашгаа өгсөн форум болж өнгөрдөг. Энэ жилийн форумаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхийн өндөр хөгжилтэй хотууд хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргана. Форумаас гарах шийдвэрийг төрийн болоод төрийн бус байгууллагууд, нийслэлийн иргэд хамтран хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулах үүрэг бидний өмнө хүлээгдэж байгаа" хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга "2016 онд болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум "Хотын ногоон хөгжил, эрчим хүчний тогтвортой шийдлүүд" гэсэн сэдвийн дор явагдсан. Энэ форумын үр дүнгээр хийгдсэн ажлаас жишээ дурдвал нийслэлийн Засаг даргын захирамжаар бүрэн цахилгаан авто машиныг дугаарын хязгаарлалт болон авто замын төлбөрөөс чөлөөлсөн. Нийтийн тээврийн автобуснуудыг шингэрүүлсэн хийгээр цэнэглэж явуулах шийдвэр гаргаад ажиллаж байна. Мөн угсармал орон сууцны төсөл хэрэгжсэн байгаа. Энэ мэтчилэн олон эерэг өөрчлөлт хийгдэж байна. Энэ жилийн форумаар барилгын салбар, ойжуулалт, тээврийн салбарын чухал асуудлууд хэлэлцэгдэнэ" хэмээлээ.

Форумд нийт зургаан улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцох юм. Тодруулбал, ОХУ-ын Москва, Улаан-Үд, Чит, БНХАУ-ын Бээжин, Тенжин, Шинь-Ян. Чончун, БНСУ-ын Сөүл, Пусан, Тежон, Сувон БНАСАУ-ын Пхеньян хот, Японы Токио хотын удирдлагууд оролцох аж. Мөн Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг Олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 26 минутын өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 1 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 1 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 2 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 4 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 4 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 4 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 4 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 4 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 4 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 16 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 21 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 21 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 22 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 22 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 22 цагийн өмнө