"БУУДЛАГА"-ын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа Өмнөговь аймагт болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан тус тэмцээнд олон тамирчид, оюун ухаан, хараа, мэргэнээ сорин хоёр төрлөөр өрсөлдсөн байна. Тэмцээн бага калибрын буу, том калибрын төрлөөр 50-1000 метрийн зайн буудлагаар өрсөлдөж дүнгээ гаргажээ.
Том калибр бууны тэргүүн байрыг Улаанбаатар хотын тамирчин С.Дэлгэрхангай, дэд байрыг Б.Амартүвшин, гутгаар байрыг М.Тэмүүжин нар эзэлсэн байна. Мөн бага калибрын төрлөөр тэргүүн байрыг Өмнөговь аймгийн 11-р ангийн сурагч Т.Лхагва-Очир, дэд байрыг Улаанбаатар хотын тамирчин Б.Амартүвшин, гутгаар байрыг Г.Бат-Очир нар эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлсээр шагнагдсан ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна