ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН 80-90 ХУВЬ НЬ ӨДРИЙН ЗЭЭЛТЭЙ


Гурван зуу мянга гаруй худалдаа эрхлэгчийн 70 хувь нь өрийн дарамтад, 80 хувь нь төрийн дарамтад буюу татварын дарамтад байна. Үүний 70-80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өөр бусад ямар асуудал тэдэнд тулгарч байгаа талаар Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр Монголын худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй байна гэсэн албан бус тоог Монголын худалдаачдын холбооноос гаргасан талаар мэдээлэв.

Худалдаа эрхлэгчдийн өдрийн зээлийг авч буй шалтгаан нь банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн тогтолцоо амьдралд нийцэхгүй байгаатай холбоотой аж. Учир нь нэг банкны зээлийг төлж чадахгүй удвал хар жагсаалтад ордог. Ингэснээр дахин зээл авах эрхгүй болж улмаар өдрийн зээл авдаг байна.

Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо болон ТҮЦ -ээр амь зуугчдын холбооны төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ " Өдрийн зээл гурван сая төгрөг зээллээ гэж бодоход гурван сая 300 мянган төгрөг болгож өгөх ёстой. Хэрвээ өгөхгүй бол цагаар алданги тооцдог. Цагийн 7000 төгрөгөөр тооцдог. Өнгөрсөн жил би ТҮЦ ажиллуулж байхдаа бараа авах гэж өдрийн зээл авч байсан. Гэвч миний ТҮЦ-ийг ачиж, би орлогогүй болж, маш их өрөнд унасан. Нэг өглөө сэрэхдээ 80 сая төгрөгийн өртэй болсон байсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 3 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 5 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 5 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 10 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр