ЭМЭЭЛТ ДАХЬ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО


Хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. "МБҮ трейд" ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм.


"МБҮ трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн "Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд баригдаж байна. Өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. Монгол хүнд эрүүл мах хүргэх зорилго тавьж байгаа. Улаанбаатар хотыг бид 100 хувь эрүүл махаар хангах болно.

Манай үйлдвэр малыг эхлээд амьдаар нь шинжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авна. Тэгэхээр мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих болно. Үйлдвэрээ ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна" хэмээв.


"Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн ийм үед бид хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа нийтийн хоолны болон сургууль, цэцэрлэгийн цайны газарт бид стандарт тавихаас өөр арга байхгүй. Үүнийг шийдэх арга бол Улаанбаатар хотын хоёр захад Стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулах. Энд боловсруулсан махыг сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд хэрэглэх шаардлагатай" хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.


Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 10 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 10 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 17 цагийн өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 19 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 20 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна Өчигдөр
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ Өчигдөр
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр