НӨАТ-ын урамшууллын 2018 оны есдүгээр сарын сугалааны тохирол аравдугаар сарын 21-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд 2018 оны есдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
Энэ удаагийн тохирлын супер шагнал нь 150,000,000 төгрөг болж өссөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна