2019 ОНД ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ


иИрэх жилийн төсвийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталлаа. Энэ удаагийн төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлэгт сөрөг хүчин оролцсонгүй. Мөн 65 гишүүн бүхий үнэмлэхүй олонх МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь л чуулганы хуралдаанд сууж байв.

Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгад, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,2 тэрбум ам.доллараар бууруулж батлав. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 212 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.

Хүүхэд хамгааллын зардлыг 5.6 тэрбум төгрөгөөр нэмж батлав

Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, УИХ-ын тамгын газрын урсгал зардлыг гурван тэрбум, хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр тус тус нэмсэн юм.

Мөн Монгол улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд таван тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 59 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 2 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр