У.ХҮРЭЛСҮХ: АВСАН ЗЭЭЛЭЭ ХУРДАН БУЦААЖ ТӨЛ ГЭСЭН ҮҮРЭГ ӨГСӨН


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Л.Болд нарын гишүүн Ерөнхий сайдыг хуралдаанд байлцуулахыг шаардаж, горимын санал гаргалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээнд оролцоод чуулганы хуралдаанд ирж амжаагүй байгааг УИХ-ын дарга тайлбарлав.

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин "Би Ерөнхий сайдтай утсаар ярилаа. Одоо арга хэмжээ нь дуусаад наашаа хөдөлж байна гэнэ" гэлээ.

Тиймээс гишүүд Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд орж иртэл асуудлаа хэлэлцэхгүй түр хүлээлтийн байдалд байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд хүрэлцэн ирснээр асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэв. Гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манай Эрдэнэтийн амьжиргааны түвшингээ дээшлүүлэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах гэтэл хамрагдаж чадаагүй юм. Уг нь хамрагдахаар байж, журмаараа. Гэтэл танай намын гишүүд журамгүйгээр зээл авчээ. Энэ хэний тушаал байсан бэ? Ард түмэн ууртай байна. Одоо дараагийн сайдыг "давхар дээл"-тэй томилох уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Нийгэмд шатахууны үнэ өсч байгаа. Энэ нь гаднын хамааралтай. Цаасан мөнгө хэвлэж, шатахууны үнийг барьж ард түмнээ хуурч чадахгүй. Харин нефтийн үйлдвэрээ барьж, асуудлыг давж гарна. Ингэж шатвал долларын ханшийг барина. Урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ. Би ард түмэндээ үнэнийг хэлнэ гэдгээ хэлж байсан.

Зээл авсан нь буруу. Би "Авсан зээлээ хурдан буцааж, төл, ард түмнээсээ уучлал гуй" гэж үүрэг өгсөн. Зээл авсан гишүүд авсан зээлээ буцааж төлөх ёстой. Зээлд намын оролцоо,даалгавар байгаагүй хэмээн хариуллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 6 минутын өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 1 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 1 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 5 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 5 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 5 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 22 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23