ХӨВСГӨЛД СУРАГГҮЙ БОЛСОН ХЯТАД ИРГЭДИЙГ ХАЙХААР НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БОЛЖЭЭ


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу 16 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн арван алба хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дөрвөн ажилтан, ар гэрийн Хятад улсын долоон иргэн, нийт 48 хүн, долоон автомашин, 13 морьтойгоор, дөрвөн бүлэгт хуваагдан хайж эхэлсэн ч үр дүнд хүрээгүй байдаг.

Улмаар өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаатай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын хоёр, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 28 минутын өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02