АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард хоёр өдөр амрах тухай шийдвэр гарсан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгосон билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр нийт дөрвөн өдөр амрах юм. Үргэлжилсэн амралтын өдрүүдэд хөдөө, гадаа зорчих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан амралтын дөрвөн өдөр цаг агаар ямар байхыг хүргэж байна.

УЛААНБААТАРТ ЦАСГҮЙ, +3 ГРАДУС ХҮРТЭЛ ДУЛААН БАЙНА

Цаг уурч С.Жавзмаагаас ойрын дөрөв хоног цаг агаар ямар байх талаар тодрууллаа.

Арваннэгдүгээр сарын 07-ний өдрийн 20 цагаас, 08-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-нд төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна.

Арваннэгдүгээр сарын 09-нд: Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Их хэмжээний цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд: секундэд 6-11метр, арваннэгдүгээр сарын 09-нд Алтайн салбар уулсаар, арваннэгдүгээр сарын 10-12-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгаар секундэд 16-24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд: ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатарт: шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

-Арваннэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

2018 оны 11 дүгээр сард агаарын дундаж температур Ховд, Завхан, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн баруун ба зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

-Мөн иргэд гар утсандаа "WINDY" аппликейшнийг татсанаар цаг агаар ямар байхыг цаг тутам хянах бүрэн боломжтой юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 0 минутын өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 23 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 23 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02