ТАВАН ДАВХРААС АРВАН НАСТАЙ ХҮҮ УНАЖ АМИА АЛДЖЭЭ


Өчигдөр өдрийн 13:30 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны таван давхраас арван настай хүүхэд унаж амиа алджээ. Хэргийг талаар тодруулбал, цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага авсан даруй хэргийг газарт очиход арван настай хүү өөрийн амьдардаг байрныхаа таван давхраас унаж нас барсан байжээ. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр хүүг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан арван настай хүүгийн аав, ээж нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй нэг гэр бүл болсон бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага нь байсан. Харин талийгаач хүүгийн ээж нь дагавар том хүүгээ түлхэж алсан хэмээн гомдол мэдүүлээд байгаа аж.

Одоогоор цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 6 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 14 минутын өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 23 минутын өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 54 минутын өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 1 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 1 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 1 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 1 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 2 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 3 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 4 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 5 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 5 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 6 цагийн өмнө
С.Тулга: Морь хүртэл уяачтай уралддаг, би 3х3-ийн шигшээ багаа авч Парисын олимпт орох хүсэлтэй 6 цагийн өмнө
Б.Биндэръяа: Берклигийн их сургуульд орох мөрөөдлийнхөө төлөө би өдөр бүр хичээсэн, тэнцсэндээ маш их баяртай байна 6 цагийн өмнө
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй 7 цагийн өмнө