СЭТГҮҮЛЧИЙН АЛЛАГЫН ТУХАЙ БИЧЛЭГИЙГ ИЛ БОЛГОЛОО


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай өнгөрсөн сард амиа алдсан Саудын Арабын сэтгүүлчийн аллагад ямар хариу үзүүлэх тухай ярилцсан хэмээн өчигдөр /2018.11.11/ Цагаан ордноос мэдэгдлээ. Хоёр улсын Ерөнхийлөгч өчигдөр Парист болсон дэлхийн нэгдүгээр дайн дууссаны зуун жилийн ойн үеэр энэ тухай ярилцаад амжжээ.

Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салманы бодлогыг шүүмжлэн бичдэг байсан сэтгүүлч Жамаль Хашогги нь аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан билээ. Түүнийг зохион байгуулалттай аллагын золиос болсон гэдгийг Саудын Арабын зүгээс хүлээн зөвшөөрөөд байгаа боловч одоо хүртэл цогцос нь олдоогүй байгаа юм.

Эрдоган бямба гаригт /2018.11.10/ дэлхийн нэгдүгээр дайны зуун жилийн ойгоор Парис хотыг зорихоосоо өмнө хийсэн мэдэгдэлдээ Саудын сэтгүүлчийн аллагын үеийн бичлэгийг олсон бөгөөд түүнийг Саудын Араб, АНУ, Франц, Герман, Их Британийн Засгийн газруудад явуулсан, мөн аллагыг Саудын Арабын төр засгийн "хамгийн дээд" түвшнийхэн захиалсан нь тодорхой болсныг хэлсэн байна.

Харин тус хэргийг хариуцан ажиллаж буй мөрдлөгийн багийн ахлагч консулын газарт түүний сүүлийн мөчийг бичсэн бичлэгийн тухай сэтгүүлчдэд товч ярилцлага өгчээ. "Намайг боож байна, энэ уутаа миний толгойноос ав, би клаустрофобиа (харанхуйд байхаас айх эмгэг)-тэй" хэмээн хэлсэн нь сэтгүүлчийн сүүлчийн үг болсон тухай Туркийн "Daily Sabah" сонинд нийтэлсэн байна. Өөрөөр хэлбэл, алуурчид түүний толгойг нь уутаар бүтээн, хоолойг нь боож алсан нь тодорхой болоод байгаа юм. Мөрдөгчийн хэлснээр аллага долоо орчим минут үргэлжилсэн аж.

Түүнийг хөнөөх ажлыг гардан гүйцэтгэсэн гол хүн бол Саудын консул Салах ал-Тубайгу бөгөөд Хашоггиг консулын газарт орж ирэхээс өмнө шалыг гялгар уутаар битүү бүтээсэн байсан нь хэргийн ул мөрийг баллах зорилготой байжээ. Мөн Саудын ерөнхий консулын байрнаас хүчлийн ул мөр илэрсэн байснаас үүдэлтэйгээр түүний цогцсыг хүчилд уусгасан тул өнөөг хүртэл олдохгүй байгаа хэмээн дүгнэх үндэслэлтэй юм.

Эх сурвалж: Ройтерс агентлаг, Al Jazeera


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 27 минутын өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02