​"ГҮРЖАВЫН ЛХАГВАСҮРЭН САНГИЙН НЭЭЛТ-ДУРСАМЖИТ УУЛЗАЛТ" БОЛЛОО


Дэлхийн шилдэг философич өргөмжлөлт, орчин үеийн Монголын сэтгэл төдийтний гүн ухаантан, профессор Г.Лхагвасүрэн агсны мэндэлсний 60 жилийн ойд зориулсан "Гүржавын Лхагвасүрэн сангийн нээлт-Дурсамжит уулзалт" энэ сарын 08-ны өдөр боллоо. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зөвлөх, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн анхны эрхлэгч, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал зэрэг хариуцлагатай ажил алба хашиж байсан Г.Лхагвасүрэн нь Монгол Улсын шашин судлалын шинжлэх ухааны хөгжилд түүчээлэн ажиллаж байсан мэргэжлийн буддын судлалч байсныг түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгт анд нөхөд, шавь нар нь энэ өдөр эргэн дурслаа.

Буддын залуу судлаачдыг дэмжих, буддын гүн ухааны үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой "Гүржавын Лхагвасүрэн сан"-гийн удирдах зөвлөлд Г.Лхагвасүрэн агсны найз нөхөд болох ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, профессор С.Цэдэндамба, гарын шавь болох МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, дэд профессор С.Янжинсүрэн нарын эрдэмтэд багтсан байна.

Уг сангаас Г.Лхагвасүрэн агсны "Эрдмийн бүтээл" цувралын хүрээнд "Ноён хутагт Данзанравжаа" (Гүн ухааны үзэл), "Сэтгэл төдийтний гүн ухаан" номуудыг хэвлэн гаргаж олны хүртээл болгоод байна.

Түүнчлэн тус сангаас их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд "Монголчуудын гүн ухаан, нийгэм, улс төрийн сэтгэлгээний уламжлал" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уг арга хэмжээний үеэр эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрт шалгарсан МУИС-ийн ХУС-ийн Философийн ангийн оюутан Э.Эрхэст батламж, нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийг гардуулан өгөв.

Мөн уралдааны удаах байруудад шалгарсан МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан Б.Цэгмэд, Л.Мажиггарав нарт батламж, мөнгөн шагнал гардуулан өгч, монгол судлал, философи, дорно дахин судлал, буддын судлалаар мэргэшин сурч буй оюутнуудад урам зориг нэмэв.

Цаашид тус сангаас Г.Лхагвасүрэн агсны "Эрдмийн бүтээл" цувралын хүрээнд "Бүтээлийн эмхтгэл", "Исторические условия формирования и развития реформаторского течения в Монголий" номуудыг хэвлүүлж, ШУА-ийн Философийн хүрээлэн, Удирдлагын академи, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимтэй хамтран 12 дугаар сарын 07-ны өдөр "Монгол дахь буддын судлал ба нийгэм, улс төрийн сэтгэлгээний түүх судлалын асуудалд" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 54 минутын өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02