МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНААР Д.ХАЯНХЯРВААГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Бүлгийн хуралдаанаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.Тодруулбал, өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл шөнө болтол хуралдаж, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ дагуу уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийн талаар өчигдөр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Бүлгийн даргын ажлаа өг гэж бүлэгт санал оруулах гэж байна. Бүлэг хэрхэн шийдэхийг би мэдэхгүй ч надад бүлгийн даргын ажлаа өгөхөд татгалзах, харамсах юм байхгүй. Харин зохион байгуулалттай бүлэг хэргийг би цааш нь ил тод болгоно. Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ гэсэн санал гаргасны төлөө намайг бүлгийн даргаас огцруулах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг би бүлэг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Үүнийг олон түмэн харж байгаа байх" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 3 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 3 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 7 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 7 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 7 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 8 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23