Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэхээ мэдэгдсэн. Д.Хаянхярваа гишүүний хувьд, өөрийнхөө албан бланкин дээр гарын үсэг цуглуулж буй юм. Дөнгөж сая ирсэн эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрыг огцруулахыг дэмжиж УИХ-ын 36 гишүүн гарын үсэг зурсан гэж байгаа юм. Холбогдох хуулийн дагуу УИХ-ын 76 гишүүний 1/3 нь гарын үсэг зурж дэмжсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлдэг билээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрт нь засгийн газрыг огцруулах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Доорх видеогоор хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (19)